Нийтийн тээвэрт есөн шинэ чиглэл нэмлээ
Чихэнд чимэгтэй
2024-06-24
Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор есөн шинэ чиглэл нэмж, 27 автобусаар зорчигчдод үйлчилж эхэллээ. Шинэ чиглэлийн дөрвийг “Зорчигч тээвэр тав”, хоёрыг “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ, хоёрыг “Эс энд эй транс”, нэгийг “Үнэгтийн уул” компани хариуцаж байна. Тодруулбал,
- Д:6 “Шар хоолойн ам - Гачууртын эцэс” чиглэлд 30 минутын зайтай нэг тээврийн хэрэгслээр,
- Д:7 “Арцатын ам - Гачууртын эцэс” чиглэлд 30 минутын зайтай нэг тээврийн хэрэгслээр,
- Х:12 “Хонхор - Офицеруудын ордон” чиглэлд 21 минутын зайтай дөрвөн тээврийн хэрэгслээр,
- Ү:24 “Ургах наран хороолол - Офицеруудын ордон” чиглэлд 28 минутын зайтай гурван тээврийн хэрэгслээр,
- Д:8 “Тахилт зам анги – Толгойт - 21-р хороолол - Товчоо” чиглэлд ажлын өдөр 12 минутын зайтай дөрвөн тээврийн хэрэгсэл, амралтын өдөр гурван тээврийн хэрэгслээр,
- Д:4 “Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо - Хайрханы эцэс - 11-р байр” чиглэлд 10 минутын зайтай гурван тээврийн хэрэгслээр,
- Д:2 “Дэнжийн 1000 - Самбалхүндэвийн гудамж - 149-р сургууль” чиглэлд ажлын өдөр 10 минутын зайтай дөрвөн тээврийн хэрэгслээр,
- Д:5 “Хүчит шонхор зах - Зурагтын хуучин эцэс - Эх нялхас” чиглэлд ажлын өдөр долоон минутын зайтай дөрвөн тээврийн хэрэгслээр,
- Д:1 “Шархад - Хангамж - Ботаник” чиглэлд 10 минутын зайтай гурван тээврийн хэрэгслээр үйлчилнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.