"Чингис хаан" нисэх буудлыг өргөтгөх судалгааг япончууд хийж байна
Чихэнд чимэгтэй
2024-07-03
Японы ЖАЙКА олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Зам тээврийн яамны төлөөлөгчид энэ оны тавдугаар сарын 16-нд уулзаж, “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэх судалгааг эхлүүлэхээр болсон билээ. Улмаар Японы зөвлөх үйлчилгээний “Ниппон Коей” компанитай гэрээ байгуулан нисэх буудлыг өргөтгөх судалгааг өнгөрөгч сарын 12-ноос ирэх оны нэгдүгээр сарын 31-нийг хүртэл хийхээр болсон юм. Энэ хүрээнд судалгааны ажлын эхлэл тайланг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, ИНЕГ-ын дарга Ч.Мөнхтуяа нар ЖАЙКА, “Ниппон Коей” компанийн төлөөллүүд энэ сарын 1-ний өдөр танилцуулжээ. Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт шинэ нисэх буудлыг барьсан компанийн гүйцэтгэх захирал Китанака Такэфүмитай өнгөрөгч нэгдүгээр сард уулзаж ярилцсаны үр дүнд “Чингис хаан” олон улсын нисэх буудалд зорчигч, ачаа урсгалыг түргэн шуурхай нэвтрүүлэх, хүлээлт, саатлыг арилгах ажлыг үе шаттай хийж эхлээд байгаа нь энэ юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.