Арабын Нэгдсэн Эмират улсад монгол оюутнууд тэтгэлэгтэй суралцах боломж бүрдлээ
Чихэнд чимэгтэй
2024-07-04
Монгол улсаас Арабын нэгдсэн Эмират улсад суугаа Элчин сайд Ш.Одонбаатар энэ сарын 1-нд тус улсын Аль-Гасимиа их сургуулийн ерөнхийлөгч Жамал Салим Аль-Турайфитай уулзжээ. Уулзалтаар тус их сургуульд монгол оюутнуудыг бүтэн тэтгэлэгтэй сургахаар тохиролцсон байна. Шаржа хотод 2013 онд байгуулагдсан энэ сургууль Шариа, Ислам судлал, Хүмүүнлэгийн шинжлэх ухаан, Эдийн засаг, Менежмэнт, Олон нийтийн харилцаа, Ариун Коран судрын гэсэн таван коллежтой бөгөөд араб хэл, уран зохиол, шашин судлаач, олон нийтийн харилцааны мэргэжилтэн, эдийн засагч, бизнесийн удирдлага, эрх зүйч бэлтгэх сургалтын найман үндсэн хөтөлбөртэй ажээ. Жилийн төлбөр нь дунджаар 8000-10000 эмират дирхам буюу 7.5-9.4 сая төгрөг юм байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.