images

Хэнтий: Онцгой байдлын алба хаагчид хүний амь аварчээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-07-04


   Хэнтий аймгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид Хэрлэн голын эрэг дагуу завьт эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа, живж байсан иргэний амийг аварчээ. Тодруулбал, голын усанд орох үедээ хөл алдан живж байсан Улаанбаатар хотын харьяат 32 настай эрэгтэйг цаг алдалгүй аварч, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Хэнтий аймгийн Онцгой байдлын газар өнгөрөгч сарын 15-наас есдүгээр сарын 15-ныг хүртэл Онон, Хэрлэн, Гүрэм, Аваргатосон зэрэг гол, нуур орчмоор завьт эргүүл гаргажээ. Түүнчлэн амралт зугаалгын улирал эхэлж байгаатай холбогдуулан иргэдийг гол, усны аюулаас сэрэмжлүүлэх мэдээ мэдээллийг тогтмол хүргэж байгаа ажээ. Хэрлэн голын усны түвшин энэ сарын 2-ны өдрийн байдлаар 254 см буюу үерийн аюултай түвшинг 14 см-ээр давсан байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.