Английн хөлбөмбөгийн “Fulham” клуб Монголыг сурталчилж эхэллээ
Чихэнд чимэгтэй
2024-07-04
Монгол улсын Соёлын яам "Go Mongolia" уриатайгаар Монголд зочлох жилийг сурталчлахаар Английн хөлбөмбөгийн “Fulham” клубтэй хамтын ажиллагааны гэрээ Улаанбаатар хотноо өнгөрөгч сарын 9-нд байгуулсан билээ. Энэ гэрээнд гарын үсэг зурахаар алдарт хаалгач Марк Шварцер Монголд ирээд буцсан. Тэгвэл тус клуб гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу бэлтгэлийн хувцас дээрээ Монголд зочлох жилийг сурталчилж лого байршууллаа. Спортын хувцасны "Adidas" компанитай хамтран гаргаж буй шинэ загварын бэлтгэлийн хувцсаа маргаашнаас эхлэн албан ёсны цахим дэлгүүртээ худалдаалж эхэлнэ. "Mongolia", "Go Mongolia" гэсэн бичигтэй цагаан, улаан, ногоон өнгийн сонголттой бэлтгэлийн поло цамц 50, цамц 65, богино өмд 40, урт өмд 60 еврогийн үнэтэй байна. Үүнээс гадна тус клуб 24500 хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэндээ “Go Mongolia” аяныг улирлын бүх тоглолтын турш сурталчлахаар болсон. Мөн “EA SPORT”-ын FC24 видео тоглоом, цахим сувгуудаараа манай улсыг сурталчилна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.