НҮБ: Малчин эмэгтэйчүүдэд эрүүл ахуй, ариун цэврийн багц хүргэж байна
Чихэнд чимэгтэй
2024-07-05
НҮБ-аас малчин эмэгтэйчүүдэд зориулсан хүмүүнлэгийн тусламжийг есөн аймгийн 72 сумын 4000 гаруй охид, эмэгтэйчүүдэд хүргэхээр ажиллаж байгаа билээ. НҮБ-ын Хүн амын сангаас томилогдсон ажлын хэсэг энэ сарын 1-3-ны өдрүүдэд Дундговь аймгийн Адаацаг, Цагаандэлгэр, Говьсүмбэр аймгийн Сүмбэр, Баянтал, Шивээговь, Дорноговь аймгийн Даланжаргалан, Айраг суманд хүмүүнлэгийн тусламж хүргэжээ. Улмаар Сүхбаатар аймгийн Мөнххаан, Уулбаян, Түвшинширээ суманд ажиллаад өчигдөр Архангай аймгийн Эрдэнэмандал, Жаргалант, Цэцэрлэг, Өлзийт сумын малчин эмэгтэйчүүд, тэр дундаа жирэмсэн, хөхүүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд уг тусламжийг хүргэсэн байна. Тусламжийн багцад охид, эмэгтэйчүүдэд нэн шаардлагатай ариун цэврийн хэрэгсэл болон цаас, үсний шампунь, сам, гар нүүрний саван, шүдний сойз, дулаан оймс, гурван ээлжийн дотуур хувцас багтжээ. НҮБ-ын Хүн амын сан үүний зэрэгцээ 10 аймгийн 26 сумын дотуур байранд амьдардаг 2344 охинд “Эрүүл ахуй, ариун цэврийн багц”, утасны нэгж, мэдээллийн товхимлуудыг түгээж байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.