images

Цэргийн үлээвэр хөгжмийн шилдгүүдийг өнөөдөр шалгаруулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-07-05


   Монгол улсад цэргийн үлээвэр хөгжим үүссэний 110 жилийн ойг тохиолдуулан болж буй үлээвэр хөгжмийн уралдаан өнөөдөр Цагдаагийн ерөнхий газрын "Сүлд" чуулгад эхэллээ. Уралдаанд 15 мэргэжлийн хөгжмийн зохиолч 20 гаруй уран бүтээл ирүүлснээс шалгарсан 11 бүтээлийг өнөөдөр толилуулж, шилдэг бүтээлийг шалгаруулна. Шүүгчээр Монгол улсын филармонийн удирдаач С.Саруул-Од, хөгжмийн зохиолч Г.Түвшинтөр, СУИС-ийн тэнхимийн эрхлэгч, хөгжим судлаач Х.Ариунаа, ЦЕГ-ын "Сүлд" чуулгын хөгжмийн багш, цагдаагийн хошууч Э.Батбаяр нар ажиллана. Цагдаагийн “Сүлд” чуулгын найрал хөгжмийн урын санг баяжуулах зорилготой энэ уралдаанд Соёлын тэргүүний ажилтан долоо, Урлагийн гавьяат зүтгэлтэн нэг бүтээлээ ирүүлсэн байна. 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.