images

Монгол, Туркийн төрийн тэргүүнүүд уулзав

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-07-05


   Казахстаны Астана хотод болж буй ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдогантай өчигдөр уулзлаа. Тэд Р.Эрдоганы буудалласан зочид буудалд хэвлэл мэдээллийнхэнд хаалттай уулзаж, ямар сэдвээр хэлэлцсэн тухайгаа албан ёсоор тайлбарлаагүй талаар “Daily Sabah” сонин мэдээлэв. Харин Ерөнхийлөгчийн тамгын газраас мэдээлснээр талууд хамтын ажиллагааны 55 жилийн ойгоо тохиолдуулан төрийн өндөр дээд түвшний айлчлал зохион байгуулах тухайд санал нэгдсэн байна. Манай хоёр улс 1969 онд дипломат харилцаа тогтоож 1996-1997 онд Улаанбаатар болон Анкарад харилцан Элчин сайдын яамаа байгуулсан юм. Найрамдалт харилцааны он жилүүдэд хоёр улсын хооронд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх 100 гаруй хоёр талт гэрээ байгуулжээ. Манай улс Туркийг 2021 онд гуравдагч хөрш хэмээн зарласан юм. Р.Эрдоган өнгөрөгч 12 дугаар сард Анкара хотноо Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаярыг хүлээн авч уулзсан билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.