Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал Берлиний филармонид тоглоно
Чихэнд чимэгтэй
2024-07-05
Үндэсний урлагийн их театрын Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал бүрэн бүрэлдэхүүнээрээ анх удаа Германы нийслэл Берлин хотын филармонид (Berliner Philharmonie) аравдугаар сарын 29-нд тоглохоор боллоо. Хөгжмийн их найрал нь ятга, шанз, цохивор, хуучир, үлээвэр, морин хуур, их хуур, ёочин тоглодог 58 хөгжимчинтэй юм. 1963 онд байгуулагдсан Берлин хотын филармони нь дэлхийн хөгжмийн шилдэг танхимуудын нэг бөгөөд дотроо хоёр томоохон танхимтай. Монгол хөгжимчдийн тоглох А танхим нь 1180 суудалтай ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.