images

Хот хоорондын автобуснууд интернэттэй боллоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-07-08


   Авто тээврийн үндэсний төвөөс хот хоорондын зорчигч тээврийн автобуснуудыг үнэгүй wifi сүлжээнд холболоо. Ингэхдээ Говь-Алтай, Ховд, Хөвсгөл, Увс, Баян-Өлгий, Дархан-Уул, Архангай, Өвөрхангай болон Баянхонгор гэсэн есөн аймгийн чиглэлд явдаг 231 тээврийн хэрэгсэлд төхөөрөмж суурилуулжээ. Цаашид 19 аймгийн 59 аж ахуйн нэгжийн 627 тээврийн хэрэгсэлд интернэт нэвтрүүлэхээр төлөвлөөд буй гэдгийг Зам тээврийн яамнаас мэдээллээ. Мөн энэ оноос нийслэлийн нийтийн тээврийн автобуснуудад үнэгүй wifi төхөөрөмж суурилуулах ажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.