ЭЕШ: Дундговийн хүүхдүүд монгол хэлний шалгалтын үнэлгээгээр улсад тэргүүллээ
Чихэнд чимэгтэй
2024-07-08
Өнгөрөгч долоо хоногийн пүрэв гарагт түүх, англи хэлний хичээлээр эхэлсэн Элсэлтийн ерөнхий шалгалт өчигдөр дуусч, дүнгээ олон нийтэд танилцуулж буй. Энэ жил Дундговь аймгийн 132 сурагч монгол хэлний хичээлээр шалгалт өгснөөс гурван хүүхэд 800 оноо авчээ. Тодруулбал, "Эрдмийн далай" сургуулийн 12б ангийн сурагч М.Дуламжав, "Цэгц билэг" сургуулийн 12а ангийн сурагч Э.Цэвэлсодном, 12б ангийн сурагч Х.Цээням нар 800 оноо авсан бөгөөд тэднийг "Цэгц билэг" сургуулийн монгол хэлний багш М.Ганбагана, "Эрдмийн далай" сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Ц.Мөнгөнчимэг нар бэлтгэжээ. Дундговь аймгийн хэмжээнд 378 хүүхэд 12 дугаар ангиа төгсөж байгаагаас монгол хэлний шалгалтын дундаж үнэлгээгээр тус аймаг улсдаа тэргүүлээд байна. Энэ жил ЭЕШ-ын өмнөх монгол хэл, бичгийн шалгалтыг улсын хэмжээнд 33000 хүүхэд өгснөөс 83.8 хувь нь тэнцсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.