images

Архангай аймгийн төвд цэвэр усны цэг байгуулжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-07-08


   Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод цэвэршүүлсэн усаар 24 цаг тасралтгүй үйлчлэх автохудаг нээгджээ. Автохудаг нь бактерийг устгаж, усыг 99.9 хувиар цэвэршүүлэн гаргах бөгөөд аймгийн оршин суугчид төдийгүй гадаад дотоодын аялагчид үйлчлүүлэх боломжтой гэнэ. Аймгийн Засаг даргын санаачлагаар байгуулсан тус цэгээр үйлчлүүлэхдээ иргэд дээд тал нь 40 литр ямар ч төрлийн саваар ус авч болох бөгөөд картаа цэнэглээд 24 цагаар үйлчлүүлнэ хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. Үзэсгэлэнт байгаль, аялал жуулчлалын өлгий болсон тус аймгаар баруун аймгууд руу зорчих иргэд дайран өнгөрдөг бөгөөд гадаадын жуулчид ихээр очдог юм. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.