С.Шаарийбуу Гавьяат багш боллоо
Чихэнд чимэгтэй
2024-07-09
Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг угтан өчигдөр төрийн дээд цол, одон, медаль гардууллаа. Энэ үеэр МУИС-ийн ХШУИС-ийн техник зураг зүйн багш, зөвлөх профессор С.Шаарийбууд Гавьяат багш цол олгожээ. Түүнийг монголчууд Малайзад үрэгдсэн охиныхоо хэргийн үнэн мөнийг олоход сүүлийн 18 жилийн амьдралаа зориулсан гэдгээр нь бахархан хүндэлдэг билээ. Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат тэрбээр Архангай аймгийн Багшийн сургуулийг төгсөж, Алтайнхаа арван жилээс ажлын гараагаа эхлүүлсэн түүхтэй. Мөн Багшийн дээд сургуулийг дүрслэлийн геометр, шугам зургийн мэргэжлээр дүүргэж, Завхан аймгийн арван жилийн сургуульд багшилсан юм. Үүний дараа ЗХУ-д очиж ажиллаж байгаад эх орондоо буцаж иржээ. Улмаар МУИС-д 20 гаруй жил сэтгэл судлал, амьдрах ухаан, компьютер графикийн хичээл заахын зэрэгцээ яруу найраг, тууж өгүүллэг, дууны шүлэг, кино зохиол бичиж, цуглуулж байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.