“Торгоны зам-2024” уралдаанд оролцогчид Цагааннуур боомтоор нэвтэрчээ
Чихэнд чимэгтэй
2024-07-09
Монгол, Орос, Хятад улсын нутгийг дамждаг “Торгоны зам-2024” олон улсын бартаат замын авто ралли энэ сард эхэлж, манай улсын нутгаар үргэлжилж байна. Оролцогчид өнөөдөр Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор хилээр нэвтэрсэн бөгөөд уралдаан энэ сарын 15-нд өндөрлөнө. 2009 оноос хойш зохиогдож буй уг уралдаан нь “Dakar rally” тэргүүтэй бартаат замын дэлхийн томоохон уралдаануудын нэг юм. Монгол улсын нутаг дэвсгэрийг дамнан хоёр дахь удаагаа зохион байгуулагдаж буй энэ жилийн уралдааны маршрут нь ОХУ-ын Томск хотоос эхэлж буй бөгөөд Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтоор нэвтрэн Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь аймгийн нутгийг дайран Улаанбаатар хотод барианд орно.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.