images

АШУҮИС-ийг 10 жилийн хугацаатай магадлан итгэмжиллээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-07-10


   Боловсролын магадлан итгэмжлэх Үндэсний зөвлөлөөс Ангаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийг 10 жилийн хугацаатай магадлан итгэмжиллээ. Сургуулийн удирдлагууд өчигдөр албан ёсоор гэрчилгээгээ гардаж авсан бөгөөд үүнээс өмнө магадлан итгэмжлэлийн комиссын шинжээчид АШУҮИС-ийн төв, баруун, зүүн, хойд кампус, Дорноговь, Говь-Алтай, Дархан-Уул аймаг дахь салбар Анагаах ухааны сургууль, их сургуулийн эмнэлэг, сувиллуудад ажиллаж, оюутан, төгсөгч, төгсөгчдийг ажилд авсан байгууллага зэргээс үнэлгээний судалгаа авчээ. Улмаар шалгуур шаардлагыг бүрэн хангасан зэргийг харгалзан анх удаа 10 жилээр магадлан итгэмжилжээ. Мөн АШУҮИС-ийн Дорноговь, Говь-Алтай аймгийн салбар сургуулийн “Анагаах ухаан” хөтөлбөрүүд, Сувилахуйн сургуулийн “Сувилахуйн магистр”-ын хөтөлбөр, Монголд анх удаа эрүүл мэнд, анагаах ухааны чиглэлээс “Сувилахуйн доктор”-ын хөтөлбөр БМИҮЗ-өөр магадлан итгэмжлэгджээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.