Бутаны хаан Гандантэгчэнлин хийд, Богд хааны ордон музейд зочилжээ
Чихэнд чимэгтэй
2024-07-11
Бутан улсын цог жавхлант хаан Жигмэд Гэсэр Намжил Ванчиг манай улсад энэ сарын 8-15-ны хооронд төрийн айлчлал хийж байгаа билээ. Тэрбээр өнөөдөр Үндэсний их баяр наадмын нээлт үзсэн бол өчигдөр Богд хааны ордон музейд зочилсон байна. Түүнийг музейн захирал Ц.Эрдэнэбаатар угтан авч үндэсний урлагийн тоглолт, цамын үзүүлбэр үзүүлж, эрхэмсэг хаан, хатанд дурсгалын бэлэг өргөжээ. Харин долоодугаар сарын 9-нд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй үдийн зоог барьж, дараа нь Гандантэгчэнлин хийдэд айлчлан Тэргүүн их хамба лам Д.Жавзандоржтой уулзсан байна. Улмаар 27 метр өндөр Жанрайсиг бурханд мөргөж, бусад дугантай танилцсан аж. Мөн тэрбээр Монгол дахь НҮБ-ын Төлөөлөгчийн газрын байранд зочилж удирдлагуудтай нь уулзан Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төвтэй танилцаад орой нь ерөнхийлөгчийн хүлээн авалтад оролцсон байна.
Тэргүүн их хамба лам Д.Жавзандорж Бутан улсын цог жавхлант хаан Жигмэд Гэсэр Намжил Ванчигийг угтан авч байгаа нь.
Бутан улсын цог жавхлант хаан Богд хааны ордон музейд.
Бутан улсын цог жавхлант хааныг Богд хааны ордон музейн захирал Ц.Эрдэнэбаатар угтан авч байгаа нь.
Богд хааны ордон музейгээс Бутан улсын эрхэмсэг хатан Жавзан Пагмад дурсгалын бэлэг өргөж байгаа нь.
Бутан улсын цог жавхлант хаан Монгол дахь НҮБ-ын Төлөөлөгчийн газрын байранд зочилсон нь.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.