Монголын усанд сэлэлтийн тамирчид хэзээнээс Олимпод оролцох болов?
Чихэнд чимэгтэй
2024-07-13
Хүн төрөлхтний спортын их баяр наадам Олимпод Монголын усан спортын баг тамирчид 2000 оноос хойш оролцож эхэлсэн түүхтэй. Энэ жилийн Парист болох зуны Олимпын усанд сэлэлтийн төрөлд Монгол улсыг төлөөлөн Б.Энххүслэн, Б.Энхтамир нар оролцохоор шалгараад байна. Энэ нь Монголын Олимпын багийн түүхэнд анх удаа эгч дүүс хамтдаа Олимпод оролцож байгаа үйл явдал юм. Тэгвэл манай улсаас өмнө нь ямар тамирчид оролцож байсныг Монголын усанд сэлэлтийн холбооноос эргэн санууллаа.
2000 онд зуны спортын Олимпын наадам Австралийн Сидней хотноо зохион байгуулагдахад спортын мастер С.Алтантуяа, Г.Галбадрах нар оролцож байжээ. Тэд одоо Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх ТӨҮГ-ын Спорт цогцолборт усанд сэлэлтийн дасгалжуулагч, арга зүйчээр ажиллаж байна.
2004 онд Грекийн нийслэлд зохион байгуулагдсан "Афин-2004" Олимпод усан спортын тамирчин А.Тамир оролцож байв. А.Тамир нь Монголын усан спорт сонирхогчдын холбооны "Виста" клубын үүсгэн байгуулагч юм.
2008 онд БНХАУ-ын Бээжин хотноо болсон Олимпын наадамд спортын мастер Д.Сайнцэцэг, Б.Бүтэх-Үйлс нар оролцож байжээ. Д.Сайнцэцэг нь спортын хоол зүйч, судлаачаар ажилладаг бол Б.Бүтэх-Үйлс Монголын усанд сэлэлтийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.
2012 онд Английн Лондон хотноо болсон Олимпод спортын мастер Г.Оюунгэрэл, А.Тамир нар оролцож байжээ.
2016 онд Бразилын Риогийн Олимпод Монголын усан спортын анхны ОУХМ Б.Дөлгөөн, спортын мастер Б.Есүй нар оролцсон түүхтэй.
2020 онд Японы Токио хотод болсон Олимпод усан спортын анхны эмэгтэй ОУХМ Б.Энххүслэн, М.Дэлгэрхүү нар оролцож байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.