Узбекистанаас Монголд “Chevrolet Cobalt” загварын автомашин оруулж ирнэ
Чихэнд чимэгтэй
2024-08-05
“General Motors” компанийн “Chevrolet Cobalt” загварын автомашиныг Узбекистанд үйлдвэрлэдэг “UzAuto Motors” компани Монголын “Доктор авто сүлжээ” компанитай хамтран ажиллахаар боллоо. Тус компани зах зээлээ тэлэх стратегийнхээ хүрээнд Монголд “Chevrolet Cobalt” загварын автомашин нийлүүлэхээр болсон нь энэ юм. Улмаар өнгөрөгч сарын 30-нд Асака хот дахь үйлдвэрээсээ эхний багцаа нааш ачуулжээ. Энэ тухай мэдээлэхдээ манай улсыг тус компанийн долоо дахь том зах зээл хэмээн онцолсон байна. Мөн уг автомашиныг манай орны эрс тэс уур амьсгал, бартаат замд тохиромжтой гэжээ. “Доктор авто сүлжээ” компани “General Motors”-ын албан ёсны борлуулагч, бүх төрлийн засвар үйлчилгээг үзүүлэгч болж байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.