Хөвсгөл нуураас дахин нэг Зил-130 автомашиныг татан гаргалаа
Чихэнд чимэгтэй
2024-08-06
Хөвсгөл нуурын Агьтын хил орчмоос энэ сарын 5-ны өдөр Зил-130 ачааны автомашиныг татан гаргасан талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тухайн автомашин нь бөс, бараа материал тээвэрлэж яваад 1989 оны нэгдүгээр сард живсэн байжээ. Тэгвэл албаныхан тус техникийг 56 цаг ажиллаж, 50 метрийн гүнээс татан гаргасан байна. Хөвсгөл нууранд живээд олон жил болсон тээврийн хэрэгслүүдийг гаргах ажлыг ОБЕГ, ЗХЖШ-ын алба хаагчид болон Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, ШУТИС, Батлан хамгаалахын их сургуулийн эрдэмтэд, цэргийн зөвлөх инженерүүд, Геомастер компанийн хайгуул, судалгааны баг хамтран хийж байгаа юм. Тэд өмнө нь 11 тонн жинтэй гинжит трактор, 10 тонн шатахуун ачсан чиргүүлтэй автомашин, шатахуун тээврийн машины бензин агуулах хоёр сав, Зил-130 ачааны автомашиныг татан гаргаж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.