Улаан тайгад аянганаас болж гарсан түймрийг бүрэн унтраажээ
Чихэнд чимэгтэй
2024-08-06
Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг Бусын тайгад долоодугаар сарын 3-ны өдөр аянга бууснаас болж гарсан түймрийг Улаан тайгын байгаль хамгаалагч нар бүрэн унтраажээ. Тэдэн дээр хүч нэмэгдэж тус хилийн заставын гурван албан хаагч ажилласан бөгөөд 13-ны өдөр нь Онцгой байдлын таван албан хаагч нэгдсэн байна. Ингээд хүч нэмэгдэж ажилласнаас хойш 12 хоногийн дараа түймрийг бүрэн унтраажээ. ОБЕГ-аас түймэрт ажилласан хүмүүст хоёр удаа хоол хүнс нисдэг тэргээр хүргэж ирсэн байна. Ойн түймэр гарсан хэсэг нь газраар таван өдөр явж хүрэх бол нисдэг тэргээр 50 минутад хүрч очсон ажээ. Энэ талаар байгаль хамгаалагч Ж.Төмөрсүх “Их тайгаа их түймрээс аварч чадлаа. Нэг ч морь газар цөмөрч эндсэнгүй. Ялаа шумуулд хүн идүүлсэнгүй бас араатны хоол болсонгүй, биднийг баавгай ч тоосонгүй. Харин ч амьдрах орчин хоол тэжээлийг минь хамгаалж байна гээд их баяртай байх шиг байлаа” хэмээн цахим хуудаснаа бичжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.