images

CNN: Брианна Уильсоны Гүржээс Монголд ирсэн аяллын түүх

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-08-06


   Гүржийн нийслэл Тбилиси хотоос Монголын нийслэл Улаанбаатар хот руу 2023 оны дөрөвдүгээр сард автомашинаа жолоодоод ганцаараа нүүсэн америк бүсгүй Брианна Уильсон уг аяллын түүхээ CNN-д нийтэлжээ. Тэрбээр Азербайжан, Казахстан, Оросоор дайран Монголд ирсэн бөгөөд өдгөө эндээ суурин амьдарч гадаад жуулчдыг манай орноор аялуулж байна. Инстаграмд "Meanwhile in Mongolia" хаягийг хөтөлдөг тэрбээр Гүржид хоёр жил амьдарчээ. Улмаар улс орнууд цар тахлын хорио цээрээ суллаж хилээ нээснээс долоо хоногийн дараа Улаанбаатар руу автомашинаар нүүх төлөвлөгөөгөө хэрэгжүүлж эхэлсэн аж. Юуны өмнө Украины дайн дөнгөж эхэлсэн тэр үед “1978 Toyota Land Cruiser” загварын автомашин худалдаж авчээ. Гэвч тухайн үеийн нөхцөл байдлын улмаас аяллаа түр хойшлуулж 2023 онд аян замдаа гарсан байна. Ингээд бүсгүй Оросын виз мэдүүлж, Гүрж, Азербайжаны газрын хил хаалттай байсны улмаас анхны төлөвлөгөөгөө өөрчилж Баку руу нисэх тасалбар захиалж, автомашинаа далайгаар ачуулжээ. Тэрбээр Гүржээс гараад гурван долоо хоногийн дараа Улаанбаатарт ирсэн аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.