Хүний их эмчээр сурдаг оюутнууд Өмнөд Солонгосын эмнэлэгт дадлага хийлээ
Чихэнд чимэгтэй
2024-08-07
Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн Хүний их эмчийн дөрөв, тавдугаар дамжааны оюутнууд Өмнөд Солонгост нэг сарын хугацаанд дадлага хийжээ. Тус сургуулийн 10 гадаад, 10 монгол оюутан удирдагч багшийн хамт өнгөрөгч сарын 1-30-ны өдрүүдэд Чун Ан их сургуулийн "Хьюндэй" эмнэлэгт эмнэлзүйн дадлагад хамрагдсан байна. Оюутнууд дадлагын хугацаандаа мэс засал, гэмтэл согог, яаралтай тусламж болон дотрын өвчин судлалын чиглэлээрх хичээлүүдэд хамрагдан тухайн тасгийн үйл ажиллагаатай танилцаж долоо хоног тутмын эмч нарын яриа, журнал клубын үйл ажиллагаанд хамрагджээ. Цаашлаад орчин үеийн дэвшилтэт технологи, оношилгоо эмчилгээний аргуудад суралцсан талаар тус сургуулийн албан ёсны хуудсанд мэдээлсэн байна. Өнгөрсөн жил тус сургуулийн Хөдөлмөр заслын 2-4 дүгээр дамжааны есөн оюутан Япон улсад дадлагажсан бол энэ оны дөрөвдүгээр сард Уламжлалтын сувилагчийн ангийн 10 оюутан Өвөр Монголын Олон улсын монгол анагаах ухааны эмнэлэгт дадлага хийсэн юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.