"Парис-2024": Д.Отгонжаргал шагналт тавдугаар байр эзлэв
Чихэнд чимэгтэй
2024-08-08
Парисын Олимпын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ Д.Отгонжаргал хүрэл медалийн төлөөх барилдаанд Хятадын тамирчин Фэн Зычид ялагдаж шагналт тавдугаар байрт орлоо. Олимпын наадмаас өмнөх дэлхийн чансааг 71000 оноогоор Японы тамирчин Юүи Сусаки тэргүүлж, 61600 оноотой манай тамирчин удаалж, Хятадын тамирчин 61400 оноотой гуравдугаарт жагсаж байсан юм. Харин энэ жингийн аварга Сара Хилдэрбрандт зургаадугаарт жагсдаг байв. Манай тамирчны Олимпын наадмын эхний учраа Италийн бөх Эмануэла Лиуззи барилдахааргүй болсноор шөвгийн наймд шууд шалгарч Молдавын Мария Стадникийг ялж шөвгийн дөрөвт үлдсэн билээ. Улмаар АНУ-ын тамирчинд ялагдсанаар алтан медалийн төлөө барилдах эрхээ алдсан. Ирэх аравдугаар сард 23 нас хүрэх Д.Отгонжаргал ДАШТ-ээс 2021 онд хүрэл, 2022, 2023 онд хошой мөнгөн медаль авсан шилдэг тамирчин юм. Мөн Иван Ярыгин, Яшар Догу, Болат Турлыхановын тэмцээний хүрэл медальтай.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.