images

Нийслэлд орон нутгийн машин зорчвол хураамж төлнө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-08-14


   Ирэх сарын нэгнээс эхлэн орон нутгийн харьяалалтай тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш хугацаанд замын хөдөлгөөнд оролцвол хоног тутамд 5000 төгрөг төлөх журам хэрэгжиж эхэлнэ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал өнгөрөгч хоёрдугаар сарын 8-нд тогтоол гаргаж, авто зам ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн баталсан юм. Уг тогтоолд орон нутгийн тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цаг буюу хоёр өдөр зорчвол 1000 төгрөг төлнө. Харин 48 цагаас дээш хугацаанд зорчвол цаашлаад 24 цаг тутамд 5000 төгрөг төлөхөөр шийдвэрлэсэн юм. Хураамжийг Нийслэлийн замын санд төвлөрүүлж, зам засвар арчлалтад зарцуулах гэнэ. Орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэлд хяналт тавьж, тухайн тээврийн хэрэгслийн зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлснээр өдөр тутам замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслийн тоо таван хувь хүртэл буурах боломжтойг холбогдох албаныхан хэлж байна. Улаанбаатар хотод өдөрт дунджаар орон нутгийн дугаартай 16-19 мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцдог бол баяр ёслолын үеэр энэ тоо 38 мянга болж өсдөг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.