Монголчууд Зүүн Азийн орнуудын иргэдийг юугаар тэргүүлэв?
Чихэнд чимэгтэй
2024-08-14
АНУ-ын Вашингтон хотод төвтэй “Gallup” судалгааны төвөөс хийдэг ажилчдын оролцооны “State of the Global Job Climate” судалгааны 2023 оны тайлан гарчээ. Судалгаанд 90 орны аж ахуйн 53 салбарын 183 мянган бизнес хамрагдсан байна. Улмаар байгууллагынхаа төлөө урам зориг, хүсэл эрмэлзэл дүүрэн хичээж ажилладгаараа Зүүн Азийн орнуудын иргэдийг монголчууд тэргүүлжээ. Ажилчдын оролцоо гэдэг нь байгууллагаасаа ажилтны авах урам зориг, баяр хөөр бус эсрэгээрээ байгууллагынхаа зорилгод оруулах хувь нэмрийн тухай ойлголт юм. Энэ нь хэлүүлэлгүйгээр илүү цаг ажиллах, өгсөн даалгаврыг давуулан биелүүлэх, зөвхөн цалингийн төлөө ажиллахгүй байх зэргээр илэрнэ. Нэг үгээр үүнийг сэтгэл хөдлөлийн хөрөнгө оруулалт гэдэг байна. Манай улсын хувьд тус судалгаагаар ажилчдын 41 хувь нь байгууллагынхаа төлөө урам зоригтой ажилладаг гэсэн үр дүн гарчээ. Энэ нь Зүүн Азийн 18, дэлхийн 23 хувь гэсэн дундаж үзүүлэлтээс хамаагүй өндөр байгаа юм. Гэтэл Зүүн Азид япон ажилчдын оролцоо зургаан хувь гэж гарсан нь хамгийн бага нь болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.