images

Япон: “Аэро Монголиа” компани хар салхины улмаас нислэгээ хойшлууллаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-08-14


   Японы зүүн эрэгт үүссэн хар салхи энэ сарын 16-ны өдөр Токио хотын “Нарита” нисэх буудал орчимд хүрэх төлөвтэй байна. Үүнээс шалтгаалан Монголын агаарын тээврийн “Аэро Монголиа” ХХК Улаанбаатар-Токио-Улаанбаатар чиглэлийн нислэгээ нэг өдрөөр хойшлуулжээ. "Аэро Монголиа" ХХК-ийн онгоц Улаанбаатараас наймдугаар сарын 16-ны 02 цагт хөөрч Токиод 17-ны өдрийн 7:30 цагт газардах байжээ. Харин Токиогоос наймдугаар сарын 16-ны 08:30 цагт онгоц хөөрч, 17-ны өдрийн 13 цагт Улаанбаатарт газардах байв. Хоёр талын нислэгийг нэг өдрөөр хойшлуулсан байна. Хар салхи зүүн хойноос 26 м/сек хүрч, их хэмжээний бороо орох төлөвтэй байгаа аж. Японы баруун өмнөд хэсэгт орших Кюүшюү аралд 7.1 баллын хүчтэй газар хөдлөлт болж, Номхон далайн эрэгт газар хөдлөх эрсдэлтэй байгааг тус улсын Цаг уурын агентлаг өнгөрөгч долоо хоногт анхааруулж байсан юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.