images

Нийслэлийн 17 байршилд шинэ замтай болжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-08-14


   Дулааны улирал эхэлснээс хойш нийслэл хотод тодорхой хугацаагаар хэсэгчлэн зам хааж, засварын ажлыг эхлүүлээд байсан билээ. Тэгвэл одоогоор 17 байршилд 19.5 км авто замыг Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр засварлаад байна. Тухайлбал, Баянзүрх дүүргийн долоо, Сүхбаатар дүүргийн хоёр байршилд авто замыг бүрэн шинэчилжээ. Түүнчлэн алслагдсан гурван дүүргийн таван байршил дахь замын ажил бүрэн дууссан байна. Засвар шинэчлэлтийг хийхдээ авто замыг асфальт бетоноор хучиж, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулж, хашлага солин, тэмдэг тэмдэглэгээ хийжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.