Хятадын сонгодог урлагийнхан Монголд тоглоно
Чихэнд чимэгтэй
2024-08-14
Хятад үндэсний онцлогийг агуулсан сонгодог урлагийн бүтээлүүдийг тоглодог Ляонин мужийн балетчид энэ сарын 24-25-ны өдрүүдэд УДБЭТ-ын тайзнаа тоглох гэж байна. Хятадын алдартай балетын театруудын нэг Ляонин мужийн театр Монголд анх удаа тоглох гэж байгаа нь энэ бөгөөд “Хунт нуур”, “Жасмин цэцэгс”, “Щелкунчик”, “Хайр ба итгэл”, “Тэнгэрийн бүжиг”, “Ци ши”, “Сильфида”, “Арлекин” зэрэг бүтээлүүдийг толилуулах ажээ. Ляонин мужийн балетын театр нь 1980 онд байгуулагдсан цагаасаа хойш “Хунт нуур”, “Нойрсож буй гүнж”, “Дон Кихот” зэрэг дэлхийн сонгодог 20 гаруй бүжгэн жүжгийг тайзнаа тавьж, дэлхийн томоохон балетын тэмцээнүүдээс 170 гаруй шагнал хүртжээ. Тоглолтын тасалбарын үнэ 40-80 мянган төгрөгийн хооронд байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.