images

Орхон: ЖДҮ эрхлэгчдэд 800 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-08-15


   Орхон аймаг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэдээ 800 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд, Орхон аймгийн Засаг дарга, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга нарын хамтын ажиллагааны гэрээгээр уг зээлийн эх үүсвэр батлагдсан байна. Иймд Хүнс, хөдөө аж ахуйн газар энэ сарын 13-аас ирэх сарын 12 хүртэл зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн төслийг цахимаар хүлээн авч эхэлжээ. Зээлийг ноос, ноолуур, барилгын материал, хүнс зэрэг 21 салбар, чиглэлд таван жилийн хугацаатай, жилийн гурван хувийн хүүтэй, үндсэн төлбөрөөс нэг жил хүртэл чөлөөлөх нөхцөлтэйгээр олгоно. Хөнгөлөлттэй зээлийг төслийн үндсэн хөрөнгө оруулалтад зориулах ёстой ажээ. Иргэд төслийн мэдээллээ www.sme.gov.mn илгээх юм байна. 

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.