Сурагчид энэ хичээлийн жилд хуучин дүрэмт хувцсаа өмсөнө
Чихэнд чимэгтэй
2024-08-15
Засгийн газар 2013-2014 оны хичээлийн жилээс эхлэн орон даяар сурагчид нэг загварын дүрэмт хувцас өмсөх тогтоолыг гаргасан билээ. Иймд, Боловсролын яам уг дүрэмт хувцасны патентыг Оюуны өмчийн газрын албан ёсны зөвшөөрөлтэйгээр эзэмшдэг байна. Тэгвэл Боловсролын сайд П.Наранбаяр дүрэмт хувцсыг шинэчлэх асуудлыг дэвшүүлж, ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэг 2025-2026 оны хичээлийн жилээс поло загварыг бага боловсролд сонголттой байхаар дүрэмт хувцасны нэр төрөлд оруулж, хүүхдийн хөдөлгөөн өсөлт хөгжилтийг хязгаарлахгүй, Монгол орны эрс тэс уур амьсгалд тохирсон байдлаар шинэчлэх саналыг боловсруулах юм байна. Тэгэхээр энэ хичээлийн жилд сурагчид хуучин дүрэмт хувцсаа өмсөж болно гэсэн үг юм. Олон улсад сургуулийн дүрэмт хувцасны материал нь биологийн болон химийн аюулгүй байдлын шаардлагыг нэн түрүүнд хангасан байх ёстой гэж үздэг. Дэлхийн улс орнууд 5-15 жил тутамд хүн амын хэмжилзүйн судалгаа явуулж биеийн хэмжээний ангилал, стандартаа шинэчилдэг байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.