Энэ бямба гарагт “Мөөгний баяр” болно
Чихэнд чимэгтэй
2024-08-15
"Мөөгний баяр-2024” арга хэмжээ энэ сарын 17-ны бямба гарагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. Гурав дахь жилдээ зохиогдох гэж буй тус баярт иргэд үнэ төлбөргүй оролцох ажээ. Зохион байгуулагчид тухайн өдрийн аль ч цагт ирсэн ч хөтөлбөрийн дагуу мөөгний төрөл бүрийн худалдаа, зөвлөгөө, сургалтыг авах боломжтойг хэлж байна. Тухайлбал, хортой, эмийн, тал хээрийн, таримал, ойн, уутат мөөгний ялгааг мэдэж, өөрт байгаа мөөгөө авчирч ирээд мэргэжлийн хүмүүсээр таниулах, мөөгийг хүнсэнд зүй зохистой хэрэглэхэд суралцах, мөөгөн урлал, үзэсгэлэнг сонирхох, сургалтад хамрагдах боломжтой ажээ. Мөн энэ жилийн баярт Орос болон Хятад улсын мөөгний салбарын доктор, профессор, судлаач нар уригдан оролцоно. Сонирхуулахад, өнгөрсөн жилийн баярт 500 гаруй хүн ирж оролцсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.