Ахмадын шатрын ААШТ-ий түргэн тоглолтын аваргууд тодорлоо
Чихэнд чимэгтэй
2024-08-16
Дэлхийн шатрын холбооны 100 жилийн ойг тохиолдуулан Ахмадын шатрын ААШТ энэ сарын 9-19-ний өдрүүдэд манай улсад болж байна. Энэ тэмцээнд Монгол, Энэтхэг, Япон, Казахстан, Кувейт, Малайз, Шинэ Зеланд, Филиппин, Дэлхийн шатрын холбооны туг дор Оросын тамирчид 50 болон 65-аас дээш насны ангилалд өрсөлдөж байгаа юм. Тэмцээний блиц буюу түргэн тоглолтын төрөл өчигдөр өндөрлөж, аваргууд тодорлоо. 65-аас дээш насны ангилалд ОХУ-ын шатарчин олон улсын мастер Евгений Калегин аварга боллоо. Дэд байранд дэлхийн их мастер Галина Струтинская, гуравдугаарт Дэлхийн шатрын холбооны мастер Ч.Хүрэлбаатар шалгарав. Харин 50-аас дээш насны ангилалд “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК -ийн тамирчин Б.Баярмандах түрүүлсэн байна. Удаах байранд спортын мастер Т.Алтан, гуравдугаар байранд их мастер Б.Хатанбаатар нар шалгарлаа. ААШТ-д Монголоос 50-иас дээш насны ангилалд 38, 65-аас дээш насны ангилалд 43 тамирчин өрсөлдөж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.