Олон улсын явган алхагчид Горхи-Тэрэлжид алхана
Чихэнд чимэгтэй
2024-08-19
“Улаанбаатар явган алхалтын фестиваль–2024” арга хэмжээ энэ сарын 23-25-ны өдрүүдэд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт болно. Энэ арга хэмжээнд өнгөрсөн жил дэлхийн 10 орны 150 орчим явган алхагч оролцсон бол энэ жил ОХУ-ын Владивосток, Хятадын Бээжин, Чехийн Прага, Өмнөд Солонгосын Сөүл болон бусад хот, Японы Токио, Их Британи, АНУ, Турк, Тажикистаны алхагчид ирэх ажээ. Наадмын хөтөлбөрт алхахаас гадна амрах цэгүүдэд урлаг соёлын хөтөлбөр, морьт харвааны шоу үзүүлбэрүүдийг багтаажээ. Алхагчид 23-ны өглөө 07:30 цагт Дүнжингарав худалдааны төвөөс нэгдсэн журмаар автобусанд суун Горхи-Тэрэлж дэх байршил руу хөдөлж, алхаж дууссаны дараа буцаж Улаанбаатар хотод ирэх хуваарьтай. Харин 24, 25-ны амралтын өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайгаас автобус хөдлөн, буцаад талбайд ирэх ажээ. Оролцогчид гурван өдрийн турш алхаж амжихгүй бол аль нэг, хоёр өдөр нь ч оролцох боломжтой. Фестивалийн ерөнхий зохион байгуулагчаар Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын явган алхалтын холбоо хамтран ажиллаж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.