images

Харвардын Аннагаахын их сургууль Монголд 100 залуу мэргэжилтэн бэлтгэнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-08-20


   Харвардын Анагаах ухааны их сургуулиас зохион байгуулдаг "Эрүүл мэндийн салбарын манлайлал" сэдэвт нэг жилийн хөтөлбөрийн сонгон шалгаруулалт эхэллээ. Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтарсан тус хөтөлбөрөөр таван жилийн туршид манай улсад эрүүл мэндийн 100 залуу мэргэжилтнийг бэлтгэх юм. Улмаар өнгөрсөн жил болсон эхний жилийн хөтөлбөрт 20 хүн суралцаж төгссөн билээ. Харин энэ удаагийн хөтөлбөр 11 дүгээр сарын 7-ны өдөр эхэлнэ. 2024-2025 оны сургалтын үед анагаахын мэргэжилтнүүд хоёр семинарт биечлэн, нэг семинарт цахим хэлбэрээр оролцох ажээ. Ингэхдээ Малайзын "Sunway" анагаах ухааны их сургууль, Харвардын их сургуулийн семинарт биечлэн оролцоно. Хөтөлбөрт төрийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад нэг болон түүнээс дээш жил ажилласан, эрүүл мэндийн мэргэжилтэй, англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай, 45 хүртэлх насны хүмүүс хамрагдах шалгууртай ажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.