Хэнтий аймагт тогоруу судлах төв нээлээ
Чихэнд чимэгтэй
2024-08-21
Хэнтий аймагт Хурхын байгаль орчин судалгааны олон нийтийн хүрээлэн шинээр байгуулагдаж энэ даваа гарагаас ажиллаж эхэллээ. Хээр, ус намгархаг газар хосолсон экосистемтэй Хэнтий аймгийн Хурх-Хүйтэний байгалийн нөөц газар нь дэлхийд ховордож буй хэд хэдэн зүйлийн тогорууны үржлийг тэтгэж, нүүдлийн үед нь маш чухал амрах газар болдог байна. Мөн энэ газарт цэн тогорууны 70 гаруй үржлийн хос өндөглөн зусдаг агаад цэн тогорууны Ази дахь хамгийн өндөр үүрлэх нягтралтай бүс нутаг юм. Иймд Монголын Зэрлэг амьтан судлах хамгаалах төв, Олон улсын тогорууны сангаас Байгаль орчны яамтай байгуулсан урт хугацааны хамтын ажиллагааны гэрээний хүрээнд тогоруу болон экосистемийн урт хугацааны мониторинг судалгааг тогтмол явуулж, мөн нутгийн иргэдэд чиглэсэн төрөл бүрийн сургалт, уулзалтыг зохион байгуулсаар иржээ. Тэгвэл тус байгалийн нөөц газрын төв хэсэгт орших Хулст толгойн бэлд судалгаа, олон нийтийн төв барьсан нь энэ юм. Цаашид судлаачид энэхүү тохилог орчинд ажиллаж судалгаагаа хийж, нутгийн иргэдэд чиглэсэн экологийн боловсрол олгох сургалт, уулзалтууд зохион байгуулна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.