“The Hu” хамтлаг ирэх сард Европын орнуудаар аялан тоглоно
Чихэнд чимэгтэй
2024-08-21
"Чингис хаан” одонт “The Hu” хамтлаг “Хишигтэн” дэлхийг тойрсон аялан тоглолтоо хийж байгаа билээ. Энэ оны аялан тоглолтоо Австралиас эхлүүлж, өнгөрөгч сард Улаанбаатар хот, Архангай аймагт тоглосон тэд ирэх сард Европт тоглох гэж байна. Тэдний эхний тоглолт есдүгээр сарын 4-нд Финландын Хельсинки, 5-нд Тамперт болно. Улмаар Эстони, Латви, Польш, Герман, Чех, Австри, Хорват, Итали, Швейцар, Франц, Испанид есдүгээр сарын 26-ныг хүртэл аялан тоглох ажээ. Мөн тус хамтлаг ирэх 10, 11 дүгээр сард Хойд Америкт есөн тоглолт хийхээр болсон бөгөөд тасалбар нь хэдийнэ худалдаанд гарчээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.