Цэцэрлэгийн II шатны цахим бүртгэл есдүгээр сарын 5-нд эхэлнэ
Чихэнд чимэгтэй
2024-08-21
Нийслэлийн цэцэрлэгийн нэгдүгээр шатны бүртгэлийг "И-Монголиа" платформоор дамжуулан хийж, эцэг эхчүүдийн хүсэлтийг хүлээн авсан билээ. Уг хүсэлтэд үндэслэн цэцэрлэгт хамрагдах 2-5 насны нийт 142150 хүүхэд байгаагаас 103999 хүүхдэд хамран сургах тойргийн дагуу цэцэрлэг санал болгож, бүртгүүлсэн утасны дугаар руу мессэжээр илгээж эхэлсэн байна. Эцэг эхчүүд маргаашнаас эхлэн тухайн цэцэрлэгтээ бүртгэлээ баталгаажуулж, гэрээ байгуулах ажээ. Харин II шатны бүртгэлийг мөн "И-Монголиа"-гаар дамжуулан есдүгээр сарын 5-15-ны өдрүүдэд хийх юм байна. Энэ үед өмнөх бүртгэлээс цэцэрлэгт хамрагдаж чадаагүй болон хоцорсон хүүхдүүд бүртгүүлэх боломжтой юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.