Фото: Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад хэн хэн ирэв?
Чихэнд чимэгтэй
2024-08-22
Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар УИХ-ын гишүүн, Монгол улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хэрэгжүүлж буй Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт өнөөдөр өглөө Улаанбаатар хотноо эхэллээ. Дэлхийн 19 улсаас ирсэн төр, засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын дарга, сайд олон улсын 20 орчим байгууллага, төрийн бус байгууллага, бизнес, спорт, урлагийн салбарын эмэгтэй манлайлагчдыг Монгол улсын Ерөнхийлөгч, Гадаад хэргийн сайд нар Төрийн ордонд халуун дотноор угтан авлаа.
Словенийн ерөнхийлөгч Наташа Пирц-Мусарыг угтаж буй нь.
Киргиз улсын тэргүүн хатагтай Айгүль Жапароваг угтаж буй нь.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммедыг угтан авч буй нь.
Лаос улсын дэд ерөнхийлөгч Пани Ятодүг угтан авч буй нь.
Мөн Болгар улсын парламентын орлогч дарга, Швейцар, Беларусь, Узбекистан, БНХАУ, ОХУ, АНУ, Япон, Франц, Австрали, Турк, Куба, ИБУИНХУ болон Олон улсын улаан загалмайн холбоо зэрэг байгууллагын өндөр албан тушаалтнууд чуулганд хүрэлцэн ирлээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.