Нийслэлийн 20 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулж байна
Чихэнд чимэгтэй
2024-08-23
Улаанбаатар хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх, газар ашиглах зорилгоор авч буй цогц арга хэмжээний хүрээнд 3х3 сагсан бөмбөгийн талбайг есөн дүүргийн 20 байршилд барьж байна. Нийт 188 байршилд 4860 гарааш буулгахаас одоогоор 76 байршилд 1224 гарааш буулган газар чөлөөлөөд байгаа юм. Гарааш буулгасан талбайд бүрэн камержуулалтын системтэй, биеийн тамирын хэрэгсэл бүхий олон улсын стандартын сагсан бөмбөгийн талбай байгуулж байна. Мөн зарим байршилд ийм талбайгаас гадна бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулж байгаа юм.
Гэрэл зургийн эх сурвалж: Нийслэлийн Засаг даргын Тамгын газар
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.