images

Монголд ирсэн жуулчид нэг тэрбум ам.долларын орлого оруулжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-08-23


   Манай улс өнгөрсөн оноос аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх бодлого баримтлан 651061 жуулчин хүлээн авч, дотоодын эдийн засагт 1.2 тэрбум ам.доллар буюу 4.4 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлсэн билээ. Тэгвэл 2024 он гарсаар өнөөдрийн байдлаар 527000 жуулчин Монголд ирж, нэг тэрбум ам.долларын орлого оруулсан байна. Манай улсад голчлон Орос, Хятад, Өмнөд Солонгос улсын жуулчид ирж байгаа юм. Энэ онд манай улс нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавьсан билээ. Дашрамд дурдахад, энэ оны долдугаар сарын 2-нд манай улс хамгийн олон буюу нэг өдөрт 5174 жуулчин хүлээн авсан байдаг. Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” хэмээн зарласан юм. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.