Төрийн банк: Ховд, Дорнод аймгаас Дубайн аяллын азтанууд тодорлоо
Чихэнд чимэгтэй
2024-08-26
Төрийн банкнаас жил бүр санхүүгээ зөв удирдах, хуримтлалыг хэвшил болгох зорилгоор хэрэгжүүлдэг “Мөрөөдлөө хадгалъя” урамшуулалт аяны 2024 оны эхний азтанууд тодорлоо. Төрийн банк дундаж давхаргын иргэддээ зориулан банкны бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, санхүүгийн болон эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байгаа билээ. Үүний нэг нь “Мөрөөдлөө хадгалъя 2024” урамшуулалт аян бөгөөд нэгдүгээр ээлжийн азтанаар гурван хүн тодорч, өнгөрөгч долоо хоногт Төрийн банкны төв байран дээр ирж урамшууллаа гардан авчээ. Тухайлбал, Ховд аймгийн Зэрэг сумаас Д.Нандин-Эрдэнэ, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумаас Д.Байгаль нар Дубай хотоор аялах эрхийн эзэн болсон бол Улаанбаатар хотын иргэн С.Гэрэлт 15 сая төгрөгийн хадгаламжийн эзэн болжээ. Энэхүү урамшуулалт аян ирэх сарын 30-ныг дуустал үргэлжлэх бөгөөд дараах нөхцөлийг биелүүлснээр азтан болох боломжтой.
- Хугацаатай хадгаламжийн дансандаа 100.000 төгрөг, түүнтэй тэнцэх валютын орлого хийсэн
- Хадгаламжийн хугацааг зургаан сар буюу түүнээс дээш хугацаагаар сунгасан
- Шинээр зургаан сар буюу түүнээс дээш хугацаатай хадгаламжийн данс нээж, орлого нэмэх тутамд нэг сугалааны эрхтэй болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас, албан ёсны сошиал сувгууд болон харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1881 дугаараас авна уу.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.