Сагсан бөмбөгчин Ц.Шаравжамц ахмадын УАШТ-ээс хоёр медаль хүртэв
Чихэнд чимэгтэй
2024-08-26
Хөнгөн атлетикийн ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-25-ны өдрүүдэд Налайх дүүрэгт боллоо. Тэмцээний өндрийн харайлтын төрөлд Гавьяат тамирчин Ц.Шаравжамц нэг метр, 40 см өндөрт харайж хүрэл медаль хүртсэнийг БТУСХ-оос онцлон мэдээлэв. Ц.Шаравжамц 1988 оны өсвөр үеийнхний УАШТ-д 14 насандаа нэг метр, 75 см өндөрт харайн хүрэл медаль хүртэж байсан бол 36 жилийн дараа ийнхүү ахмадын ангилалд хүрэл медаль хүртэж байна. Тэрбээр өмнө нь энэ спортоор И.Жамъяндагва багшийн удирдлага дор хичээллэж байжээ. Ц.Шаравжамц мөн наймдугаар сарын 10-17-ны өдрүүдэд болсон гар бөмбөгийн ахмадын УАШТ-ээс хүрэл медаль хүртсэн юм. Хөнгөн атлетикийн ахмадын УАШТ 11 насны ангиллаар, хөнгөн атлетикийн 13 төрлөөр болжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.