images

“Ид шидийн орон” Говь-Алтайд нээгдлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-08-26


  “Ид шидийн орон” хүүхэд хөгжил, хамгааллын төвийн 6 дахь салбар Говь-Алтай аймагт энэ сарын 24-нд үүд хаалгаа нээлээ. "Лантуун дохио" ТББ-аас өнгөрсөн хугацаанд нийт 9.1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг олон нийт, аж ахуй байгууллагууд, гадаад дахь монголчуудын дэмжлэгээр босгож хүүхэд хөгжил, хамгааллын төвүүдийг байгуулаад байна. “Ид шидийн орон” нь Улаанбаатар хотноо Баянхошуу, Улиастайд байгаа бол орон нутагт Дундговь, Хөвсгөл, Хэнтий, Говь-Алтай аймагт төсөл хэлбэрээр хэрэгжиж байна. Говь-Алтай аймаг дахь тус төсөл өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхэлжээ. Энэ төв ашиглалтад орсноор хүүхэд хөгжил хамгааллын сургалт, сэтгэлзүйн зөвлөгөө үйлчилгээ, хүүхдийн оролцооны танхим, кофе шоп болон номын сан, цахим хөгжлийн сургалт зэрэг олон талын үйл ажиллагаа өрнүүлж, өдөрт дунджаар 350-400 хүүхдэд хүрэх боломжтойг Говь-Алтай аймаг дахь төслийн удирдагч Г.Хурцгэрэл хэлж байв. Мөн энэ төв нь нэг удаагийн тусламж хэлбэртэй бус олон жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулах боловсрол, хүмүүжил, эрүүл мэнд, хөгжил, хамгаалал зэрэг цогц асуудлыг шийдэх чухал төсөл ажээ. 

Гэрэл зургийг: "Ganjavkhlan Chadraabal" Фейсбүүк хуудаснаас.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.