images

"ABU Robocon" тэмцээнийг ирэх онд Монголд зохион байгуулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-08-26


   Вьетнам улсын Гуаннин мужид "ABU robocon-2024" тэмцээн өчигдөр эхэллээ. Инженер, технологийн чиглэлээр суралцаж буй оюутан, залуус практик дээр мэдлэг чадвараа сорьдог тус тэмцээнийг 2025 онд Монгол улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулах тугийг МҮОНРТ-ийн ерөнхий захирал Г.Гэрэл тэргүүтэй төлөөлөгчид хүлээн авчээ. Ази, Номхон далайн бүсийн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо, МҮОНРТ-тэй хамтран 2019 онд тус тэмцээнийг Монголд зохион байгуулж байсан бөгөөд зургаан жилийн дараа Монголд робот бүтээгчид сагсан бөмбөгийн дүрмээр өрсөлдөх гэж байна. “Робокон” нь Япон улсаас гаралтай бөгөөд анх зөвхөн тухайн орны үндэсний тэмцээн байсан бол хожим Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо (ABU)-гоор дамжин Ази, Номхон далайн бүсийн орнуудын тэмцээн болсон түүхтэй. Мөн тэмцээн нь оюутнуудад бие даах, бүтээлч сэтгэхүй, багаар ажиллах, ачаалал даах чадвар, цаг барих зэрэг олон сайн дадал суулгадаг байна. Монгол оюутнууд тэмцээнд 2002 оноос оролцож эхэлсэн бөгөөд 2004 онд манай баг дэд байр эзэлсэн нь хамгийн дээд амжилт болж байв. Үүнээс гадна Монголын баг жил бүр ивээн тэтгэгч байгууллагын цом, шагнал авч байжээ. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.