images

Орон гэргүй иргэдэд зориулан чийрэгжүүлэлтийн танхим байгуулав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-08-27


   Нийгмийн хамгааллын тусгай төвд Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Канадын Элчин сайдын яамтай хамтран "Канад сан"-гийн дэмжлэгтэйгээр чийрэгжүүлэлтийн танхим байгууллаа. Тус төв нь улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн үйлчилгээний цорын ганц байгууллага бөгөөд орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх, бие даасан амьдралд шилжихэд нь дэмжиж ажилладаг. Төвөөр үйлчлүүлж буй иргэд шинээр нээсэн танхимд чийрэгжүүлэх, сэргээн засах, шарах, утах зэрэг эрүүл мэндийн үйлчилгээг авах юм байна. Манай улсын эрүүл мэндийн байгууллагууд даатгалаар үйлчилгээ үзүүлдэг бол зорилтот бүлгийн иргэдэд даатгал байдаггүй. Иймд эрүүл мэндийн үйлчилгээ хурдан шуурхай авах хэрэгцээ байнга гардаг гэдгийг Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга Ш.Мөнхцэцэг онцолжээ. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд нийт 800 орчим орон гэргүй иргэд бий. Тус төвд жилд 150-200 орчим иргэн шинээр бүртгэгддэг. Дээр дурдсан 800 иргэний 200 орчим нь эрүүл мэндийн үйлчилгээ авдаг байна. Тэдгээр иргэдийн 80 гаруй хувь нь үе мөчний өвчлөлтэй байдаг учир сэргээн засах эмчилгээний тусгай танхим зайлшгүй хэрэгтэй байсан хэмээн НЗДТГ-аас мэдээлэв. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.