Монгол, Хятадын судлаачид Цайны замыг судлахаар замдаа гарлаа
Чихэнд чимэгтэй
2024-08-27
Монгол, Хятад, Оросын нутгаар дайран өнгөрдөг эртний Цайны замыг ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд бүртгүүлэхээр нэр дэвшүүлэх уулзалт өчигдөр Улаанбаатар хотод болсон билээ. Тэгвэл Цайны замыг судлах, Дэлхийн өвд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгийг бүрдүүлэх, Монгол улсаас нэр дэвшүүлэх боломжийг судлах, ажлын хэсгийн төлөвлөгөө боловсруулах зорилготой гурван улсын судалгааны баг өнөөдөр замдаа гарлаа. Тэд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар болон Алтанбулаг сумдад ажиллан “Маймаачин” хотын туурийг судлах ажээ. Цайны зам дагуух соёлын өвийн газруудыг Дэлхийн өвд нэр дэвшүүлэх санаачилга анх 2017 онд гарч байжээ. Улмаар 2023 онд Австрали улсад болсон Хөшөө дурсгал, дурсгалт газрын олон улсын зөвлөлийн Ерөнхий Ассамблейн уулзалтын үеэр улсуудын төлөөлөгчид энэ ажлыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Энэ хүрээнд өнгөрсөн жилээс эхлэн хэд хэдэн олон улсын эрдэм, шинжилгээний хурал болж, Хятадын төлөөлөгчид манай оронд ирж ажилласан юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.