images

Дэлхийн алдартай балетчид Монголд ирнэ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-08-27


   Монголын алдартай балетчин У.Бат-Эрдэнийн урилгаар дэлхийн арван шилдэг балетчин Монголд ирж есдүгээр сарын 14-нд гала тоглолт хийх гэж байна. Тухайлбал,  ОХУ-ын балетчин, "Мариинский" театрын тэргүүн гоцлооч, 22 настай Мариа Хорева "Хунт нуур” балетын цагаан хунгийн дүрд тоглоно. Мөн тус театрын тэргүүн гоцлооч Елена Свинко, Максим Изместьев нар түүнтэй хамт ирэхээр болжээ. Түүнчлэн АНУ-ын "New York City Ballet", Аргентины "Teatro Colon" театрын тэргүүн гоцлооч байсан Ана София Шеллер “Эсмеральда” балетад тоглоно. Тэднээс гадна ОХУ-ын Их театрын тэргүүн гоцлооч Владислав Лантратов, Екатерина Крысанова, Казахстан улсын балетчин Бахтияр Адамжан, Германы “Штаатс Опера”, АНУ-ын “American Ballet” театрын тэргүүн гоцлооч Даниил СимкинУнгарын Үндэсний театрын тэргүүн гоцлооч Татьяна МельникРаманбек Бейшеналиев нар гала тоглолтод оролцохоор болжээ. У.Бат-Эрдэнэ нь Пермийн балетын сургуулийг 1989 онд төгссөн, Москвагийн Их театрын тэргүүн гоцлооч байсан бөгөөд өдгөө АНУ-ын Нью-Йорк хотод балетын багшаар ажилладаг байна. Тэрбээр мөн дэлхийн балетын хамгийн нэр хүндтэй уралдааны нэгийг зохион байгуулдаг "World Ballet Grand Prix" байгууллагын уран сайхны удирдаач юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.