images

Энэ жил нийслэлд сургуулийн 215 автобус явна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-08-27


   Улаанбаатар хотод ажлын өдрүүдэд 1100 автобус, амралтын өдрүүдэд 887 автобус нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй. Тэгвэл энэ хичээлийн жилд нийслэлд төрийн өмчийн 72 сургуулийн 75 автобус, хувийн сургуулийн 140 автобус нийлээд 215 автобус сурагчдад үйлчлэхээр болжээ. Сургуулийн автобуснуудыг нийтийн тээвэрт явахад шаардлагатай бэлтгэл ажил, техникийн үзлэг энэ өдрүүдэд хийгдэж байна. Түүнчлэн иргэд нийтийн тээврийн үйлчилгээний төлбөр буюу 500 төгрөгөө зөвхөн автобусны картаар төлдөг байсан бол одоо бүх төрлийн банкны картаар төлөх боломжтой болжээ. Сонирхуулахад, өнгөрсөн онд улсын сургуулийн автобуснууд давхардсан тоогоор 520 гаруй мянган хүүхдийг тээвэрлэсэн байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.