DJ Soda: Монголд харсан Сүүн замыг амьдралдаа дахин харах эсэхээ мэдэхгүй байна
Чихэнд чимэгтэй
2024-08-27
Энэ зун Архангай аймагт нэг сарын турш болсон “ARA” фестивальд Өмнөд Солонгосын DJ Soda буюу Хван Со Хи уригдан оролцсон билээ. Дэлхий даяар 20 сая гаруй сонсогчтой, Азийн хамгийн алдартай эмэгтэй DJ гэгддэг тэрбээр фестивальд оролцохоос гадна хэсэг хугацаанд аялаад буцахдаа олон нийтийн сүлжээндээ Монголын талаар олон удаа сэтгэгдлээ хуваалцаж байсан юм. Тэгвэл өчигдөр “Энэ бол жинхэнэ зураг. Үүнд ямар ч засвар ороогүй. Би амьдралдаа анх удаа Сүүн зам харсан. Үнэхээр үзэсгэлэнтэй байсан болохоор хэлэх үггүй болчихсон. Би урьд өмнө ийм олон од харж байгаагүй. Энэ зургийг авах үед маш хүйтэн бас хэцүү байсан ч нүдээрээ харсан нь аз жаргал байлаа. Би амьдралдаа Сүүн замыг дахин харах эсэхээ мэдэхгүй байна. Ийм сайхан аялал бэлэглэсэнд баярлалаа. Би Монголд хайртай” гээд Монголд авхуулсан гэрэл зургуудаа нийтэлжээ. Монголчуудын Тэнгэрийн заадал гэж хэлдэг оддын бөөгнөрөл буюу манай галактикийг гадаадын олон хэлэнд Сүүн зам гэдэг билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.