images

Дархан-Уул аймаг энэ жил 54.7 мянган тонн ургац хурааж авна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-08-28


   Дархан-Уул аймгийн тариаланчид энэ жил 25 мянган тонн үр тариа, 29 мянган тонн хүнсний ногоо, нийт 54.7 мянган тонн ургац хураан авах урьдчилсан тооцоо гарчээ. Ингэснээр буудай, төмс, хүнсний ногооныхоо хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах боломжтой болж байна. ХХААХҮЯ, тус аймгийн Засаг даргатай байгуулсан хамтран ажиллах гэрээгээр энэ жил 20.2 мянган га талбайд ногоо тариалахаар төлөвлөснөөс 2.8 мянган га талбайд илүү тариалалт хийжээ. Тэгвэл үр тарианы 104 га, тосны ургамлын 1038 га талбайд ургац алдсан гэж урьдчилсан балансаар гарсан байна. Одоогоор төмс, хүнсний ногооны хураалт 10 хувьтай үргэлжилж байгаа аж. Ургац хураалтад одоогоор 1500 хүн хүч шаардлагатай байна хэмээн Дархан-Уул аймгийн ХХААГ-аас мэдээлэв. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.